English Discoveries

English Discoveries гэж юу вэ?

English Discoveries интерактив цахим сургалт нь салбартаа тэргүүлэгч, олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгуулга юм. Дэлхий даяар нийтдээ 5 сая гаруй хэрэглэгчтэй англи хэлний сургалт нь суралцагчийн түвшинд тохирсон үр дүнтэй сургалттай. First Discoveries буюу суурьгүй анхан шатнаас эхлэн Advanced (гүнзгий) шат хүртэл нийтдээ 1000 цагийн хичээлийн агуулгатай.

Хичээлийн агуулга бүрт унших, ярих, сонсох, дүрэм болон үгийн сан хөгжүүлэх дасгалууд байдаг ба видео хичээлээр бодит орчин ямар үг хэллэг хэрэглэхэд тохиромжтойг мэддэг болно.

Түвшин тогтоох шалгалт: English Discoveries нь түвшин тогтоох шалгалттай ба унших, сонсох, дүрмийн мэдлэгийн хүрээнд 33-44 асуулттай шалгалт юм. Шалгалт өгөж дуусмагц таны тухайн гурван чадамжийг нэгтгэн дүгнэж тохирсон сургалтыг санал болгоно.

Яагаад English Discoveries-г сонгох ёстой вэ?

  • Онлайнд 100% суурилсан
  • Хүссэн үедээ ашиглах боломжтой
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийн хөтөлбөр
  • Олон улсын сертификат

Онцлог давуу тал

  • Англи хэлийг сурах сонирхолтой, цаг зав багатай хүмүүст зориулсан ED цахим сургалтыг өөрийн тохирсон цагаа сонгон хичээллэх боломжтой.
  • Тухайн ED цахим сургалт нь танхмийн сургалтаас хямд зардалтай ба интернэтэд холбогдсон үедээ хаанаас ч хичээлээ үргэлжлүүлэн үзэх боломжтой.
  • ED цахим сургалтыг ашигласнаар дан ганц англи хэлийг сурахаас гадна техникийн мэдлэг давхар хөгжинө.