Сурагч солилцоо

Сурагч солилцоо

АНУ-ын Төрийн Департмент 1968 оноос эхлэн дунд сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Нийт 55 улс орон энэ хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уг хөтөлбөрийн гол зорилго нь сурагчдыг олон орны соёл, заншил, боловсролоос суралцан, өөрийгөө нээх, бие даах боломжийг олгох юм.

АНУ-ын Төрийн Департмент нь сурагчдыг солилцооны сурагч (J-1) ангиллын тусгай визэнд хамруулан хөтөлбөрийг зохион байгуулах эрх бүхий байгууллагуудар дамжуулан сурагчдыг эх орондоо хүлээн авдаг юм.

Манай байгууллага энэхүү эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллан Монголынхоо сурагчдыг энэхүү соёлын солилцооны гайхалтай хөтөлбөрт хамруулж байгаадаа баяртай байна.

Хөтөлбөрийн ач холбогдол:
  • Ирээдүйд АНУ –д тэтгэлэгээр суралцах анхны алхам
  • Академик түвшинд англи хэлийг сайн эзэмших
  • Америк соёл, амьдралын хэв маягтай танилцах
  • Хүүхдийн хувь хүний хөгжилд маш эерэг нөлөө үзүүлдэг /Бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадвар зэрэг нь маш сайжирдаг/
  • Олон орны найз нөхөдтэй болно
Оролцогчид тавигдах шаардлагууд:
  • 15-18 настай
  • Дүнгийн үзүүлэлт 80%-аас дээш
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • 4. Шинэ орчинд дасан зохицох чадвартай.
    Хөтөлбөрийн хугацаа: 1 хичээлийн жил /10 сар/
    Бүртгэлийн хугацаа:4 сарын 15 хүртэл
    Хичээл 8 сарын 10нд эхэлдэг