Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр

Сантис Боловсролын Төвийн Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр (IEP) нь Англи Хэлний Хөтөлбөрийг Магадлан Итгэмжлэх Комиссын (CEA ) Англи хэлний хөтөлбөр болон байгууллагын стандартын шалгуур, үзүүлэлтийг хангасан тул 2017 оны 4 сараас 2018 оны 4 сарын хооронд магадлан итгэмжлэгдсэн болно. CEA- нь АНУ-ын Боловсролын Яамаар баталгаажигдсан АНУ-ын үндэсний хэмжээнд Англи хэлний хөтөлбөр болон байгууллагын магадлан итгэмжлэл хийдэг байгууллага юм. Магадлан итгэмжлэлийн талаарх мэдээллийг СEA байгууллагын дараахь хаягаар авч болно. 1001 N. Fairfax Street, Suite 630, Alexandria, VA 22314, (703) 665-3400, www.cea-accredit.org