TOEFL-ийн шалгалт

iBT TOEFL (Internet-Based TOEFL):

iBT TOEFL нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс дээш зэргээр суралцахад шаардлагтай Англи хэлний түвшин тогтоох академик шалгалт юм.

Анх iBT (Internet-Based TOEFL)-ыг 2006 онд нэвтрүүлснээс хойш дэлхий даяар 24 сая гаруй хүн өгөөд байна. Уг шалгалтыг онлайнаар өгдөг ба энэ шалгалтыг өгсөнөөр та өөрийн хүссэн орны хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжтой бөгөөд шалгалтыг хэдэн удаа ч өгч болно.

Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. TOEFL iBT-г өгсөн хүмүүс англи хэлийг хэр зэрэг өндөр түвшинд эзэмшсэн гэдэг нь олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-н оноо шаарддаг болсон.

Байгууллагын TOEFL-н шалгалт (TOEFL ITP)-г боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бичгээр цаасан дээр авдаг. TOEFL ITP-ийн дээд оноо 677. TOEFL ITP-ийн оноог 90 гаруй орны 5000 гаруй 2-4 жилийн коллеж, мэргэжлийн сургуулиуд хүлээн зөвшөөрдөг.

iBT-TOEFL шалгалтыг амжилттай өгсөнөөр та Англи хэл дээр лекци сонсож ойлгох, семинар хичээл хөтлөх, ном сурах бичиг уншиж ойлгох, реферат, бие даалтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэх, багш оюутнуудтайгаа бодлоо чөлөөтэй солилцож ойлгох зэрэг чухал чадваруудыг бүрэн эзэмших болно.