Түвшин тогтоох шалгалт

Түвшин тогтоох шалгалт

SEPT/Santis English Proficiency Test/ Англи хэлний түвшин тогтоох шалгалт нь Олон Улсын Англи хэлний хөтөлбөрийн стандартын дагуу зохиогдсон бөгөөд Англи хэлний сонсох, унших, ярих болон бичих гэсэн үндсэн 4 чадамжуудыг багтаасан байдаг.

Англи хэлний түвшинг тогтоохдоо эдгээр 4 чадамжын үр дүн дээр үндэслэн тогтоож Олон Улсын Англи хэлний хөтөлбөрийн стандартад нийцсэн 6 түвшингийн аль түвшинд хамаарагдаж байгааг тодорхойлдог. Сантис Боловсролын Төвд элсэн буй суралцагч бүр SEPT түвшин тогтоох шалгалтыг заавал өгөх бөгөөд та англи хэлний түвшингээ зөв тодорхойлсноор сургалтыг системтэй сайн суралцах гол түлхүүр нь болно. Түвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд /Даваа-Баасан/ 12:00-14:00 цагийн хооронд Сантис Боловсролын төвийн байранд авна.