Аялангаа ажиллацгаая

АНУ-д зуны амралтаараа ажиллах аялах хөтөлбөр

Тус хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтаараа 3 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор ажиллаж АНУ-ын өдөр тутмын амьдрал соёл иргэншлээс суралцаж, Америкийн түүх, соёлтой танилцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлын туршлага хуримтлуулах, биеэ даах чадвар нь дээшлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны оюутан залууст хүрч чаддаг.

Хөтөлбөр 06/01 – ээс эхлэж 09/01 гэхэд дуусдаг. Хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын жуулчлалын бүс зонхилсон хотуудад очих бөгөөд ажлын байр ньулирлын чанартай ачаалал нь нэмэгддэг зочид буудал, зоогийн газрууд, усан парк, хүүхдийн паркууд байдаг. Ажиллах орчин болон цалин АНУ-н хөдөлмөрийн хуулийн дагуу байх ба ажиллах хугацаандаа АНУ-д орлогын татвар төлдөг. Очоод хаана ямар ажил хийх бүхий л мэдээлэл хөтөлбөр эхлэхээс өмнө тодорхой болсон байдаг.

Хөтөлбөрт хамрагдах ерөнхий шаардлага нь:
  • Их, дээд сургууль, коллежийн оюутан
  • 18-аас 28 нас хүртэлх
  • Англи хэлний зохих түвшний ярианы чадвартай

Оюутан та АНУ-ын өдөр тутмын амьдрал соёл боловсролтой танилцахаас гадна өөрийгөө нээж, Зуны амралаа үр бүтээлтэй өнгөрүүлж, Англи хэлнийхээ ярианы чадварыг дээшлүүлж мөн цаашдаа АНУ-д суралцах хүсэл сонирхолтой бол Summer Work and Travel хөтөлбөр хамгийн хямд бас зөв шийлэо байх болно.

Бүрдүүлэх материал
  • Зураг (4×6 хэмжээтэй 1%)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүртгэлийн хураамж
  • Гадаад пасспорт

Тус Хөтөлбөрт оролцоход дараах зардлууд гарна. Үүнд:

  • Хөтөлбөрийн төлбөр (Спонсор байгууллагын үйлчилгээний хураамж, Урилга, Эрүүл мэндийн даатгал, SEVIS хураамж, ажил олголт.)
  • Визний хураамж $160
  • 2 талын замын зардал хаана очихоос хамаараад $1000 –$1450
  • Халаасны мөнгө багаар бодож $400-$700 авч явах шаардлагатай