Мэдээ мэдээлэл

Сантис Боловсролын Төвийн Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр АНУ-н боловсролын яаманд магадлан итгэмжлэгдлээ.

Сантис Боловсролын төвийн IEP буюу “Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр”-өө СЕА (Commission on English language Program Accreditation) олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүллээ...

Сантис Боловсролын төвийн насанд хүрэгчдийн IEP – Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр монголоос анх удаагаа АНУ-ын Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч CEA (Commission on English language Program Accreditation) байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдлээ.

Сантис Боловсролын Төв 2017 оны 6 сарын 16-ний өдөр магадлан итгэмжлэлээ танилцуулж арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд АНУ, Канад, Английн ЭСЯам болон боловсролын яам, байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.

Тус арга хэмжээнд зориулан Сантис Боловсролын төвийн удирдлагууд болон уригдан ирсэн хүндэт зочид төлөөлөгчид үг хэллээ.

“Сантис” боловсролын төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Эндрю Оргилл

Бид англи хэлний хөтөлбөрийн олон улсын стандартыг Монголд нутагшуулан, тогтворжуулах гурван жилийн төслийг амжилттай хэрэгжүүлж “Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр”-өө АНУ-ын СЕА олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ. Энэ нь бид цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу оюутан, сурагчдаа сургах давуу талтай болж байгаа юм.

“Сантис” боловсролын төвийн ерөнхий захирал Д.Оргилмаа

Анх 1999 онд байгуулагдсан Сантис төв нь үйл ажиллагаагаа зөвхөн үндэсний хэмжээнд бус олон улсад ч гаргаж байгаагийн нэг нь АНУ-ын Боловсролын үнэлгээний байгууллагатай хамран ажиллаж буй явдал юм. Ингэснээр Монгол залуус хувийн болон мэргэжлийн түвшинд өсөн дэвжихэд томоохон хувь нэмэр болох юм. Энэ нь зөвхөн АНУ-д төдийгүй олон улсын түвшинд магадлан итгэмжлэл өгч чанарын баталгаа гаргаж байгаа явдал юм. Энэхүү итгэмжлэл нь манай байгууллагын эрхэм зорилго, алсын харааны гол хэсэг болсон оюунлаг монгол залуусыг дэлхийн түвшинд хөрвөх чадвартай болгоход туслах гэсэн зорилготой нийцэж байгаа юм. Тэгэхээр манай англи хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн олон улсын боловсролын түвшинтэй яг ижил чанартайг эх орондоо авч байна гэсэн үг.

Боловсролын магадлан итгэмжлэхийн үндэсний зөвлөлийн дарга Ж.Болормаа

Монгол улсад 18 жилийн түүхтэй Сантис төв нь сургалтын таатай орчин, чадварлаг багш, сурагч төвтэй сургалтын үйл ажиллагааг явуулснаараа монгол улсын англи хэлний боловсролын түвшинг олон улсын чанарт хүргэсэн нь сайшаалтай. Тус төв нь англи хэлний IEP хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, олон улсын магадлан итгэмжлүүлсэнд баяртай байна. Оюутан, төрийн албан хаагчид, олон мэргэжилтэн боловсон хүчнүүд англи хэлний мэдлэгээ Сантис төвд дээшлүүлдэг.

Сантис Боловсролын Төвийн хамт олон 2017.06.16