TOEFL Primary шалгалт

TOEFL Primary шалгалт нь сурагч өөрийн чадамжаа бүрэн ашиглах анхны алхам юм.  Эцэг эхчүүд хүүхдийнхээ англи хэлний мэдлэгийг ямар түвшинд байгааг харж болохоор дэлгэрэнгүй нарийн тайлбарласан байдаг. Англи хэлний ангид сурдаг сурагчдын англи хэлээр харилцах чадамжийг тодорхойлно.

Шалгалт дараах зүйлсүүдэд тохирсон байдаг. Үүнд:

  • 8-аас дээш насны сурагчдын ерөнхий англи хэлний мэдлэгийг тодорхойлно
  • Сурагчийн ярих, унших, сонсох чадамжууд тус бүрд тайлбар өгнө
  • Өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартаар багш нар сурагч бүрийн англи хэлний чадамжийн талаар мэдээлэл авна. 

TOEFL Primary шалгалтын үнэлгээг хаана ашиглавал тохиромжтой вэ?

Энэхүү шалгалт нь сурагчдыг англи хэлний тохирсон түвшинд нь анги танхимд хуваарилахад ашиглах боломжтой.  Мөн англи хэлний хөтөлбөрөө сайжруулах, сургалтын хөтөлбөртөө багтаасан сургалтуудад TOEFL Primary шалгалтыг ашиглахад тохиромжтой.

 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,  8-р хороо оюутны гудамж-16 Сантис Боловсролын төвийн байр 3 давхарт - 303 тоот 

 322794, 88119140

БИДНИЙ ЭЗЭМШДЭГ ОЛОН УЛСЫН ЛИЦЕНЗ, ХӨТӨЛБӨРҮҮД