Хөтөлбөр

TOEIC бэлтгэл курс




              TOEIC (Test of English for International Communication) нь англи хэлийг хоёрдогч хэлээ болгон судалж буй хүмүүст зориулан гаргасан ажлын байранд шаардагдах Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох олон улсын шалгалт юм. Бизнесийн орчинд, тухайлбал уулзалт, хурал, цуглаан болон үйлдвэрлэл, аж ахуйн байгууллага дээр тухайн хүн бусадтай англи хэлээр хэрхэн харилцаж чадах чадвар, мэдлэг, чадамжуудыг дэлхий нийтээр тогтоодог. TOEIC шалгалтыг дэлхийн 150 гаруй орны 14000 гаруй нийгмийн дийлэнх салбарын байгууллагууд бүхий л шатандаа, тухайлбал сургуулиудын элсэлт, төгсөлтийн шалгалт, байгууллагууд шинээр боловсон хүчин шалгаруулж авах, албан тушаалд дэвшүүлэн томилох, зэрэг дэв ахиулах зэрэг өөрсдийн үйл ажиллагаандаа англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох үндсэн шалгуур болгон ашиглаж байна. TOEIC шалгалтын зохих түвшний оноо авсан хүн дэлхийн аль ч оронд уг шалгалтын оноо шаардаж буй сургуульд элсэн орох хүсэлт гаргах, шинээр ажилд орох, албан тушаалын зэрэг дэвээ ахиулах зэрэг бололцоотой болж байгаад энэхүү шалгалтын давуу тал оршиж байна. Манай төв нь TOEIC шалгалтын бэлтгэл сургалтыг явуулж ирсэн арвин туршлагатай, чадварлаг мэргэжлийн багшаар хичээлийг удирдан явуулдагаараа давуу талтай юм. TOEIC шалгалтын бэлтгэл сургалтыг та манай төвөөс группээр болон ганцаарчилсан хэлбэрээр авах боломжтой.

     Сургалтын хэлбэр        Ганцаарчилсан                Групп
         Насны ангилал  18 болон түүнээс дээш  18 болон түүнээс дээш
            Анги бүрдэлт    1 суралцагч  2 болон түүнээс дээш суралцагч
   Хичээллэх хугацаа    Захиалгаар  Захиалгаар

 

 

 

БИДНИЙ ЭЗЭМШДЭГ ОЛОН УЛСЫН ЛИЦЕНЗ, ХӨТӨЛБӨРҮҮД