Доктор Энтони Миллер: Хэл бол хэрэгтэй үед санамсаргүй дуудагдаж хэрэглэгддэг, нэгэн хэвийн бус зүйл юм. Энэ нь ерөнхийдөө унших, бичих, сонсох, ярих чадваруудыг дахин дахин давтаж байж эзэмших чадвар юм.
Дэлхий нийтийн хэмээгдэх болсон англи хэл сурах, заах олон арга барил байдаг бөгөөд хэлний төвүүд бүгд өөрсдийн онцлогоор сургадаг. Даяарчлалын эринд монголчууд бид ч гэсэн англи хэлийг төрөлх хэлнээсээ дутуугүй эзэмшиж, "англи хэлээр ус цас" болох хэрэгцээ шаардлага бий болсон ч ихэнх хүмүүсийн хувьд англи хэлийг төгс сурах зорилгоо биелүүлж чадахгүй байх нь бий. Англи хэлийг академик түвшинд заадаг, дэлхийн олон оронд ажиллаж байсан туршлагатай багшаас монголчууд бидний хувьд англи хэл сурахад тулгардаг асуудлууд болон юун дээр алддаг талаар мэдэхийг зорилоо. Амьдралынхаа дийлэнх хугацааг дэлхийн улсуудад өнгөрүүлж, орон орны залууст англи хэл заах, тэдний боловсролыг дээшлүүлэхэд зориулсан, Сантис Боловсролын төвийн Академик зөвлөх, англи хэлний багш Энтони Миллер (Dr Anthony Miller)-тэй ярилцлаа.
Тэрээр 2010 онд Их Британийн Багшийн Коллежийн хүндэт өргөмжлөл хүртсэн. 2015 онд Харвардын Их сургуульд уригдаж лекц уншсан ба тухайн жилдээ алдарт Forbes Сэтгүүлд “Боловсролын салбарын үнэ цэнийг буцаан авчрах нь”нэртэй нийтлэлээ хэвлүүлж, 2016 онд Дубайд болсон Дэлхийн Боловсролын чуулганд зочин илтгэгчээр оролцсон англи хэлийг заах, сургах өөрийн гэсэн арга барилтай гэдгээрээ уригдаж ажилласан орнууддаа нэр хүндтэй, олонд танигдсан багш юм.
Таныг гадаадын олон оронд англи хэлний багшаар ажиллаж байсан гэдэг. Өөрийн мэргэжил, ажлын туршлагаасаа танилцуулна уу?
Би англид хөдөө нутагт төрж өсөөд 11 настайдаа Лондон хотод ирж амьдарсан. Англи хэлтний уран зохиол мэргэжлээр их сургууль төгсөж улмаар улс төр, эдийн засгийн чиглэлээр Их Британийн их, дээд сургуулиадад үргэлжлүүлэн суралцаж төгссөн. АНУ-ын Флорида мужид Боловсролын манлайлал чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Миний хувьд 30 жилийн хугацаанд дэлхийн 15 оронд боловсролын чиглэлээр ажилласан. Монгол улс 16 дахь орон нь болж байна. Англи хэл заахтай холбоотой ажил 14 жил хийхдээ хоёр их сургуульд тэнхмийн эрхлэгч, зөвлөхөөр ажиллаж, англи хэлний гурван коллежийг үүсгэн байгуулах ажлыг зохион байгуулахад тухайн орны Засгийн газруудтай нь хамтарч байлаа.
Яг одоо Сантис Боловсролын төвд 2017 оноос Академик зөвлөх, мөн баншаар ажиллаж эхэлсэн. Үүнийхээ зэрэгцээ Олон улсын академик сэтгүүлийн ахлах редактораар ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотын зарим сургуулиуд, Залуучуудын холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцож байгаа ба Монгол Улсын Их сургуульд лекц уншдаг даа.
Зөвхөн англи хэл ч биш ер нь гадаад хэлийг сурахад хэл сурах авьяас нөлөөлдөг гэдэг ойлголт түгээмэл байдаг. Таны бодлоор энэ үг хэр үнэний ортой бол? Хэл сурахад хичээл, чармайлт, сурах хүсэл эрмэлзэл нөлөөлдөг үү эсвэл хувь хүний зан чанар, идэвх илүү нөлөөтэй байдаг уу?
Гадаад хэл сурж эхлэхдээ хэл гэж яг юу юм бэ? Үүний цаана ямар шинжлэх ухааны үндэслэл байна вэ? гэдгийг бодолцох нь чухал юм. Энэ зөвхөн зүй тогтлоор тайлбарлагдах зүйл биш л дээ. Тухайлбал, зарим хэл сурахад илүү хэцүү байдаг бол зарим бичгийн хэл нь дүрсээр илэрхийлэгддэг. Иймээс Англи хэлний ч бүтцийг судлах нь чухал юм. Хэл гэдэг нь нийгмийн үзэгдэл, үүнийг харилцаанд ашигладаг гэдгийг бид санаж байх хэрэгтэй.
Хэл бол хэрэгтэй үед санамсаргүй дуудагдаж хэрэглэгддэг, нэгэн хэвийн бус зүйл юм. Энэ нь ерөнхийдөө унших, бичих, сонсох, ярих чадваруудыг дахин дахин давтаж байж эзэмших чадвар юм. Хэл сурахад авьяас, чармайлтын аль нь илүү нөлөөтэйг ярихдаа шинжлэх ухааны үндэслэл, нотолгоог бас анхаарахад илүүдэхгүй болов уу. Ингэхдээ бид хүний баруун болон зүүн тархины үүргийг мөн авч үзэх шаардлагатай. Зүүн тархи нь давуу хөгжсөн хүмүүс хэлний чадвар сайтай байдаг бол баруун тархи нь илүүтэй хөгжсөн хүмүүсийн ой тогтоолт, асуудал шийдвэрлэх чадвар, анхаарал төвлөрөл нь илүү сайн байдаг.
Төрөлхийн хэлний авьяастай хүмүүс бусадтай харьцуулахад маш их хичээл зүтгэл гаргалгүйгээр шинэ хэлийг илүү амархан сурдаг.
Суралцагчид дүрмийн асуултууд дээр анхаарч ажиллахад энэ процесс нь баруун тархинд хийгдэж байдаг гэсэн үг. Төрөлхийн хэлний авьяастай хүмүүс бусадтай харьцуулахад маш их хичээл зүтгэл гаргалгүйгээр шинэ хэлийг илүү амархан сурдаг. Математик чадвар нь баруун тархинд явагддаг бол ярианы чадвар нь зүүн тархины туслалцаатайгаар хийгддэг. Төрөлхийн хэлний авьяастай суралцагчийг энгийн суралцагчтай харьцуулах нь асуудлын нэг тал боловч аль аль нь дараах үндсэн аргуудыг ашиглах хэрэгтэй. Үүнд нь
Бүх л суралцагсад өөрөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй. Би яагаад Англи хэлнийг сурах гэж байгаа вэ? Өөрийн гэсэн сурах дадалтай байснаар амжилтанд хүрэх хүсэл эрмэлзлэл надад байгаа юу?Хариултаас нь олон зүйл шалтгаална, олон зүйлийн ирээдүй шийдэгдэнэ шүү.
Монголын их, дээд сургуульд англи хэлийг олон цагаар заадаг. Гэхдээ оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад, гадаадын их, дээд сургуульд сурахаар очихдоо англи хэлнийх нь түвшин маш муу хэмээн гологддог. Таны бодлоор энэ юутай холбоотой бол?
Хөгжиж буй улсын их дээд сургуулиудын хувьд санхүүгийн боломжгүй байдлаас үүдэн гадаад багшаар мэргэжлийн англи хэл заалгах боломжгүй байдаг бол хувийн хэвшлүүд бизнесээ үргэлжлүүлэхийн тулд мөнгө хэмнэх шаардлага үүсдэг. Цаашилбал бэлтгэгдсэн, туршлагатай гадаад хэлний багш нар ханшийн зөрүүнээс болж их үнэтэй байдаг нь ч үүнд нөлөөлдөг. Засгийн газар нь боловсролыг дэмжихийн тулд хөрөнгө оруулах шаардлагатай ч гэлээ Монгол дахь улсын байгууллагуудыг шууд л буруутгаад байж болохгүй. Тэдэнд зөв арга зам хэрэгтэй. Жишээлбэл: Улсын их дээд сургуулиудад гадаад багш нарыг цалинжуулах тусдаа төсөв хэрэгтэй. Мөн англи хэл заах туршлагагүй, дүрмийн мэдлэг хангалтгүй багш нараар нэгдүгээр дамжааны оюутнуудад хичээл оруулах нь тохиромжгүй.
Бэлтгэгдсэн гадаад багш нар тухайн зааж буй хэлнийхээ үйл явц болон онолыг мэддэг. Энэ нь Арфиматикийн онолгүй бол гурвалжингын өнцөгийг тооцоолох боломжгүйтэй л ижил. Англи хэлэнд мөн заах арга зүйн онол байдаг. Тэгтэл үүнийг мэддэггүй багш нар бусдад зааж чаддаггүй, монгол багш нартайгаа хамтран ажиллахад ч хэцүү байдаг. Мэдээж мэргэжлийн талаас нь оюутнуудад оновчтой зөвлөгөө өгдөггүй гээд олон хүндрэл аль алинд нь үүсдэг.
Хэрвээ би Их Британд байсан бол Монгол улс руу явахаасаа өмнө Монгол хэлийг сайн сурахыг хүссэн бол мэргэжлийн талаас нь судлаж, монгол хэлний дүрмийн гүнзгий мэдлэгтэй, үгийн нөөц сайтай монгол багш хэрэгтэй байх байсан.
Бүх л суралцагсад өөрөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй. Би яагаад Англи хэлнийг сурах гэж байгаа вэ? Өөрийн гэсэн сурах дадалтай байснаар амжилтанд хүрэх хүсэл эрмэлзлэл надад байгаа юу? Хариултаас нь олон зүйл шалтгаална, олон зүйлийн ирээдүй шийдэгдэнэ шүү.
Энэ бол гадаад улсын их, дээд сургуулиудад суралцах тэтгэлэг авсан оюутан, сурагчидын гол асуудал. IELTS-ийн 6.5 оноо англи хэлээр сургалтаа явуулдаг улс орнуудын хувьд анхан шатны мэдлэг юм. Цаашлаад тухайн суралцагчийн англи хэлний чадварыг багш нар нь чиглүүлж өгнө. Суралцагчийн англи хэлний үгийн нөөц нь 3-аас 4 жилд аажмаар нэмэгддэг.
Гэхдээ нөгөө талаасаа, Бусад оронд англи хэл суралцсан, нэг ижил мэргэжлээр төгсөж ирсэн оюутнуудын мэдлэг болон чадвар дутуу байдаг нь ажиглагддаг. Сантис боловсролын төвд олон англи хэлний ахисан түвшний сургалтуудтай сургуулийн сурагчид байдаг ч гэлээ тэдгээр сурагчдийн англи хэлний мэдлэг нь тухайн сургуулиудын амласнаас муу байдаг. Жишээ нь англи хэлний дунд түвшинтэй гэж ирсэн хүүхдүүдийн англи хэлний түвшинг тогтооход маш доогуур байх нь ч бий.
Хэрэв их дээд сургуулиуд гадаад багшийг ажилд авах төсөвтэй бол Сантис боловсролын төв гэх мэт байгууллагуудтай холбогдож мэргэжлийн туршлагатай багш нарыг урьж ажиллуулах боломжтой гэдгийг холбогдох байгууллага нь судлаагүй, энэ талаар бодоогүй, ийм гарц байж болох юм гэж ч төсөөлөөгүй байх.
Энэ нь биднийг буцаад их, дээд сургуулиудын хөрөнгө оруулалтын дутмаг байдал болон багшлах чанар гэсэн асуултанд авчирч байна. Мэргэжлийн, туршлагатай багш нар хичээл зааснаар сурагчидыг илүү сэдэлжүүлэх чадвартай байх хэрэгтэй. Эс бөгөөд ажиллах боловсон хүчний чанар сул хэвээрээ байсаар л байна.
Монголчуудын англи хэлний түвшинг бусад орныхонтой харьцуулан дүгнээч гэвэл та юуг нь онцлох вэ?
Өөр өөр орны суралцагчдыг зөвхөн A эсвэл B гэсэн адилхан дүнгээр харьцуулах нь тохиромжгүй. Соёлын ялгаа, геополитик систем, шашин шүтлэг болон соёлын дахин инженерчлэх оролдлого зэргийг тооцоолох ёстой л доо. Боловсролын салбарын мэргэжилтнийхээ хувьд өмнө нь ирж үзээгүй оронд анх удаа ирсний дараа тухайн газар орны соёл, түүх, боловсролын салбарын онцлог, тулгарч буй хүндрэл зэргийг судлах хэрэгтэй болдог. Иймд ямар ч сайн гадаад багш тухайн соёлын талаар тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага зайлшгүй үүсдэг. Миний хувьд суралцагчдынхаа Англи хэл сурсан өмнөх туршлагыг мэдсэнээр өөрийн хичээлийн төлөвлөлт, заах арга зүйгээ тохируулж хичээлээ орох нь зөв гэж боддог, ажлын минь гол арга барил ч энэ болдог.
Бидний хэл сурах явц удаан, англи хэлний түвшин хангалтгүй байгаа нь сурах арга барилдаа байна уу, эсвэл бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж шүүмжлэгддэг тэр занд нь байна уу?
Таны асуултанд шууд хариулахад:
Гадаад хэл сурах нь цаг их зарцуулдаг үйл ажиллагаа. Монголчууд англи гэлтгүй гадаад хэлийг аль болох хурдан сурах хүсэлтэй байдаг. Эцэг эхчүүд завгүй ажиллаж байгаа тул хүүхдүүдэд тавих хараа хяналт бага байна. Гэхдээ энэ нь ганцхан монголчуудад л байдаг асуудал биш л дээ. Дэлхийн олон оронд ийм асуудалтайгаа байгаа.
Анги дээр сурсан зүйлээ гэртээ очоод бататгаж давтахад нь эцэг эхчүүд цаг гаргаж дэмжлэг үзүүлэхгүйгээс сургалтын үр дүнд муугаар нөлөөлж байна.
Сурагчид бэлэн мэдлэг авах хүсэлтэй байдаг боловч багш нар хэлний дөрвөн чадварыг сайжруулахад нь чиглүүлж өгөх үүрэгтэйгээс удаашрал явагддаг, мэдээж энэ нь хангалтгүй түвшинтэй байхад багагүй хэмжээгээр нөлөөлдөг. Багшийн ур чадвар, туршлагаас гадна суралцагчдийн өөрсдийн оролцоо, хичээл зүтгэл маш чухал гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үнэхээр тухайн хэлийг сурна гэсэн зорилго өвөртлөсөн, эсвэл зайлшгүй шаардлагатай бол (мэдээж ийм шаардлага үүсээд л цаг, мөнгөө зарцуулж байгаа биз) суралцагсад ажил амьдралын ачааллаа тэнцвэржүүлж, өөрсөддөө суралцах, хичээлээ давтах цаг гаргах нь чухал юм. Бүх зүйл хувийн бэлтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Миний хэлсэн дээрх зүйлсийг зөвхөн англи хэл ч биш гадаад хэл сурч буй хэн бүхэн өөрөөсөө нэг асуугаад үзэхэд гэмгүй.
Сурагчид бэлэн мэдлэг авах хүсэлтэй байдаг боловч багш нар хэлний дөрвөн чадварыг сайжруулахад нь чиглүүлж өгөх үүрэгтэйгээс удаашрал явагддаг, мэдээж энэ нь хангалтгүй түвшинтэй байхад багагүй хэмжээгээр нөлөөлдөг.
Гадаад хэлийг орчинд нь илүү сайн сурдаг гэдэг. Хэрэв тийм бол монголчуудын англи хэлний түвшин харилцагчийнхаа яриаг ойлгодог ч эргээд өөрийн санаа бодлоо илэрхийлж чаддаггүй, бичгийн чадвар муу байгаа нь хэл сурах орчин нөхцөл, англи хэлээр харилцах хүн бага байдагтай холбоотой болов уу?
Орчинд нь англи хэл сургах уу? “Ambient Learning” гэх энэ нэр томъёо нь англи хэлийг орчинд нь суралцахыг хэлдэг зүйл л дээ.
Хэрэв та Англи юм уу Австрали улсад байсан бол хүмүүс болон телевиз гэх мэтээр англи хэлээр бүрэн хүрээлэгдэх байсан. Энэ нь таны англи хэлний ярих, унших, сонсох чадварыг маш үр дүнтэйгээр сайжруулна. Гэлээ гээд энэ нь таны бичгийн ур чадварыг сайжруулна гэсэн баталгаа болохгүй. Товчхоноор хэлэхэд орчинд нь хэлийг сурсанаар бичих чадвараас бусад гурван чадвар сайжирдаг.
Товчхоноор хэлэхэд орчинд нь хэлийг сурсанаар бичих чадвараас бусад гурван чадвар сайжирдаг.
Гадаадад суралцах гэж буй оюутан сонгосон орондоо очихоосоо өмнө англи хэлний бүтцийг ойлгосон байх хэрэгтэй. Бичих ур чадвараа сайжруулахын тулд мэргэшсэн багштай байх хэрэгтэй. Уул уурхай чиглэлээр гэдэг ч юмуу олон улсын компанид урт хугацаанд ажиллаж, эсвэл бакалаврын түвшний боловсролыг англи хэлээр заадаг сургуульд сураагүй бол ярих чадвараа дээшлүүлэх боломж нь англи хэлтэн бус оронд хомс. Өдөр тутмын хэрэгцээний улмаас ярих болон унших чадвар хурдацтай хөгждөг. Гэхдээ IELTS болон TOEFL-ийн шалгалтыг давсанаар таны англи хэлийн бичих чадвар сайжирсан, эх хэл шигээр бичдэг болсон гэх баталгаа байхгүй. Энэ ур чадварыг сурахад маш их бэлтгэл шаардана
Дахин хэлэхэд монгол дахь сургуулиудад хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйн үеийнхэн гадаад улсын хэв маягт дасна.
Хэлний чадвараа орчинд нь сурнаа гээд явлаа гэхэд бичгийн чадвараа илүү сайн хөгжүүлье гэвэл суралцагч төрөл бүрийн бичгийн хэлбэрээр бичихэд чөлөөт цагаасаа зориулах, мэргэжлийн үг хэллэг, нэр томьёог тухайн хэл дээрээ цээжлэх гэх мэт олон арга бий л дээ.
Эцэст нь хэлэхэд дотоодын хөрөнгө оруулалтаар англи хэлийг албан ёсны хоёр дахь хэлээ болгосон бол Филлипин, Дубай, Недерланд зэрэг улсууд шиг ахиц гарах байсан. Миний бодлоор хэрэв дээрх аргуудыг хэрэгжүүлэх юм бол Монгол улс нэг үеэ өнгөрөөхөд англи хэлийг чөлөөтэй ашигладаг болох юм даа.
Бусад улс оронд гадаад хэлний сургалтын төвүүүд ямар зарчмаар ажилладаг вэ? Сургалтын орчин, хичээлийн цаг, оюутанд тавих шалгуур гэх мэтийг нь сонирхуулаач?
Товчоор хэлэхэд, бүх хэлний сургалтууд ижил сургалтын арга барил болон стандарт сурах бичиг ашигладаг. Зарим сурах бичгүүдийн ялгаа нь азийн улс орнуудын соёлд тохиромжтой байдлаар бичигдсэн байдаг. Дэлхий даяар хичээлийн 3-4 өдөртэй байх нь нийтлэг.
Зарим сургуулиуд боловсролтой холбоотой журмуудыг няцааж ашиг хонжоо олох зорилгоор үйл ажиллагаагаа явуулах нь ч бий. Мөн англи хэлний дүрмийг үл тоомсорлож сургалтын шинэ хөтөлбөр боловсруулдаг гээд зарим сөрөг зүйлс, зүй бус үйлдэл ажиглагдсан. Үүнээс гадна зарим сургуулиудад сурагчдад туслах зорилготойгоор технологийг нэвтрүүлж байна. Өнөөгийн техник технологийн дэвшилт гайхалтай ч гэлээ зөвхөн гэртээ хичээлээ давтахад ашиглагдах нь зүйтэй гэж би хувьдаа боддог.
Эцэст нь, гурван сарын хугацаанд түргэн шуурхай хэл сурах боломжийг олгодог программууд олноороо байдаг ч олон хэл судалж байсан туршлагаас хуваалцахад цаг хугацааны хувьд гадаад хэлийг хамгийн богино хугацаанд сурах хугацаа нь зургаан сар байдаг. Ингэж сурсан нууц биш нууц нь харилцан ярианы CD болон сурах бичгийг бүрэн ашиглаж чадсантай л холбоотой байдаг шүү.
“Төгс” англи хэлтэй болмоор байгаа бол, уншиж, сонсож, бичиж, түвэггүй ярилцаж, ойлголцдог болоход юу хамгийн чухал вэ?
Англи хэл заадаг монгол багш нар Англи-Монгол хэлний логик утга холбоосуудыг заадаг гэж хэлдэг. Тэдний энэ арга барил хэл сурахад энэ нь маш чухал зүйлүүдийн нэг. Нэгт хэлэхэд, Төгс төгөлдөр байдал гэж юу юм бэ? – Тийм юм байхгүй. Өөрийн зорилго болон карьерт хангалттайгаар сурна гэж бол харин байгаа.
Сурагчид амжилтанд хүрэхэд өөрсдийгөө дайчилдаг байх хэрэгтэй. Өөрийгөө дайчилна гэдэг бол нэг төрлийн чадвар бөгөөд энэ чадвараа хөгжүүлэхэд тодорхой хэмжээний практик хэрэгтэй болдог. Өмнө хэлсэн шиг сурагч өөрөө хичээхгүй бол юунд ч хүрэхгүй.
Хэл сурахад хамгийн чухал зүйл нь өөрийн сурсан зүйлүүдээ өдөр болгон давтах. CNN, BBC, FOX гэх мэт Англи сувгуудийг тус бүр 10 минут сонсож хэвш. Шинэ үг сурвал өгүүлбэрт оруулж бич. Тухайн үгээ мөн асуултын хэлбэрт оруулж бич.
Англи, Австрали, Канад болон Америк дуудлагууд болон монголчуудийн ч хэрхэн үгнүүдийг дууддагийг сур. Дуудлагуудыг сурах нь дараа дараачийн сонсох дасгалд чинь маш их хувь нэмэр оруулж өгдөг.
Англи хэл сурахыг хүсэгчдэд зөвлөгөө өгөөч гэвэл та юуг зөвлөх вэ?
Ярилцлагадаа дурьдагсан зүйлүүдээс өөр зөвлөгөөнүүд гэвэл:
1) Ангид байхдаа багшийнхаа хөдөлгөөн, та бүгдээс ялгарж байгаа байдлыг нь суралц. Ингэж бусдын ёс заншилийг сурна. Англи хэлээр ярьдаг үндэстнүүдийн ялгааг сур.
2) Шинэ үгс: Ойролцоо утгатай үгнүүдийг нь сур. Жишээ нь: Speak = Articulate = State = Utter гэх мэт. Тэгснийхээ дараа тухайн үгнүүдээ бичих, тухайн үгнүүдээ ашиглаж ярих дадлага хийх хэрэгтэй.
3) Өөрийн дуртай номныхаа нэг цогцолборыг хоосон цаасан дээр хуул. Яагаад гэж үү?
Цогцолбороо чангаар уншингаа давхар бич. Тэгэхдээ өөрийнхөө хоолойг утсан дээрээ бичиж авах хэрэгтэй. Бичих хурд чинь мэдээж ярих хурдаас чинь удаан байх болно. Тэгэхээр уншихаа удаашруулж яг зэрэг хурдтай яв. Таслал, Зогсолт, Богино зураас, Асуултын тэмдэг бүхнийг зөв дуудах хэрэгтэй. Дууссаныхаа дараа хураасан бичлэгээ сонсонгоо өөрийн бичсэнээ хараад номтойгоо харьцуул.
Үр дүнд нь
4) Кино болон хүүхэлдэйг хадмал орчуулгатай үз. Хадмалтай хадмалгүй хоёуланг нь үзэх хэрэгтэй. Тэгээд бага багаар хадмалгүйгээр үзэж эхэл.
5) Кино театрууд луу тэмдэглэл бичих зүйл аваад оч. Хэллэгүүд гарж ирвэл бичиж ав. Ингэснээр хар яриа болон гудамжны хэллэгүүдийг сурна. Турк хэл сурж байхдаа би ингэж байсан юм. Мэдээж киногоо ч бас үзчихнэ.
6) Тэнэг сонсогдож магадгүй гэхдээ “Teletubbies” гэх хүүхдийн нэвтрүүлгийг үз, хэрвээ чи гэрийн эзэгтэй бол хүүхдүүдтэйгээ цуг үз. Хүүхдүүддээ англи үлгэр уншиж өг.
7) Сонсох: багшийн болон бусдын асуултуудыг сайн сонс.
- Түлхүүр үгнүүд, хэллэгүүд, үйл үгүүд болон тэмдэг нэрүүдийг сонс.
- Дүрмийн бус үйл үгнүүд хамгийн хэцүү нь тийм болохоор сайн давт
- Ямар цагаар ярьж байгааг нь ол.
- Нэр үг нь олон тооны байна уу? Эсвэл нэг тоо байна уу?
- Чиний өгөх ёстой хариулт чинь асуултан дотроо байгаа. Үйлийн эзэн, цаг хугацааг оруулахад л болно.
8) Тухайн хэлээрээ бод, Тухайн хэлээрээ ярь. Би утсаар ямар ч улсын хэлээр ярьсан өөрийгөө тэнд байна гэж төсөөлдөг. Италиар ярьж байхдаа хотын төвд эсвэл Florence-ийн нэг захад байна гэж төсөөлдөг. Тэгж байж толгойндоо дуу чимээг нь болон харагдах байдлыг нь мэдэрч чаддаг.