Төр засаг болон бизнесийн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, Англи хэлний боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж, байгууллагуудын ажил мэргэжлийн онцлогт тохируулан Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужид Англи хэлний чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ амрах, мэргэжлийн чиглэлээрээ уулзалт, семинарт оролцож, АНУ-ын байгууллагуудтай туршлага солилцох мэргэжлийн англи хэлний группын сургалтуудыг Сантис Боловсролын Төв байнга зохион байгуулж байна.

Бид энэхүү хөтөлбөрийг сүүлийн 3 жилийн турш хэрэгжүүлсэн бөгөөд Монголын нэр хүндтэй томоохон байгууллагуудын ажиллагсдыг АНУ-д богино хугацаагаар Англи хэлний сургалт болон мэргэжлийн танилцах дадлагад хийлгэж уг хөтөлбөрт хамруулсан.

Хөтөлбөрийн онцлог:

  • Англи хэлний бүх түвшний сургалтыг явуулдаг /анхан шатнаас –гүнзгий шат/ бөгөөд “Инлингуа” олон улсын хэлний төвийн сургалтын хөтөлбөрөөр хичээл явагддаг.
  • Хөтөлбөрт хамрагсад АНУ-д байх хугацаандаа өдрийн үдээс өмнө Англи хэлний хичээлээ үзэж, үдээс хойш нь АНУ-ын түүх соёлтой танилцах, Флорида муж болон Миами хотоор аялах хөтөлбөр хамрагддаг.
  • Хөтөлбөрийн нэг багт тухайн байгууллагын 10 -аас доошгүй хүн байна.
  • Хөтөлбөрт танай байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын томоохон байгууллагуудаар аялуулах, туршлага судлуулах, танилцах дадлага хийлгэх арга хэмжээг оруулж өгнө.
  • Амралтын өдрүүдээр Далайн эргээр зугаалах, усан дээгүүр моторт завиар аялах, Walt Disney болон усан доорхи мэргэжлийн сагсан бөмбөг, хоки тоглох зэрэг нэмэлт хөтөлбөрүүд багтдаг..