АНУ-ын АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-н ахлах сургуульд суралцангаа Америкийн боловсрол, ёс заншил, түүхт, соёл урлаг, ард түмний аж амьдралтай танилцах болно. 

Хөтөлбөрийн ач холбогдол:

  • Ирээдүйд АНУ –д тэтгэлэгээр суралцах анхны алхам
  • Академик түвшинд англи хэлийг сайн эзэмших
  • Америк соёл, нийгэм, амьдралын хэв маягтай танилцах
  • Хүүхдийн хувь хүний хөгжилд маш эерэг нөлөө үзүүлдэг 
  • Бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадвар эзэмшдэг. 
  • Олон орны найз нөхөдтэй болно.

Оролцогчид тавигдах шаардлагууд:

  • 15-18 настай.
  • Дүнгийн үзүүлэлт 80%-аас дээш.
  • Шинэ орчин нөхцөлд дасан зохицох, бие даах чадварыг эзэмших хүсэлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • АНУ-ын гэр бүлийн дүрэм журмыг дагаж мөрдөн, үйл ажиллагаанд оролцон хамтран амьдрах хүсэл эрмэлзэлтэй