CRITERION

Criterion® Онлайн Сургалт 

Интернэтэд суурилсан Criterion® сургалтыг ашигласнаар суралцагч өөрийн эссэг төлөвлөх, бичих, дүгнэх боломжийг бий болгодог. Богино хугацаанд бичсэн эссэг оновчтой дүгнэдэг учраас суралцагч сайжруулах шаардлагатай чадвараа гарын авлага хэсгээс харна. Үүнд: Дүрэм, зөв бичиг, үгсийн хэрэглээ, өгүүлбэрийн зохион байгуулалт болон дэс дараалал гэх мэт алдааг хэрхэн засах зааварчилгаа авах боломжтой ба эссэ бичих чадвар хурдан хугацаанд сайжирна.

Онцлог давуу тал:

  • TOEFL, GRE шалгалтанд ашигладаг           
  • Хүссэн үедээ ашиглах боломжтой
  • Гарын авлага

ENGLISH DISCOVERIES


English Discoveries гэж юу вэ?

English Discoveries интерактив цахим сургалт нь салбартаа тэргүүлэгч, олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгуулга юм. Дэлхий даяар нийтдээ 5 сая гаруй хэрэглэгчтэй англи хэлний сургалт нь суралцагчийн түвшинд тохирсон үр дүнтэй сургалттай. First Discoveries буюу суурьгүй анхан шатнаас эхлэн Advanced (гүнзгий) шат хүртэл нийтдээ 1000 цагийн хичээлийн агуулгатай.

Хичээлийн агуулга бүрт унших, ярих, сонсох, дүрэм болон үгийн сан хөгжүүлэх дасгалууд байдаг ба видео хичээлээр бодит орчин ямар үг хэллэг хэрэглэхэд тохиромжтойг мэддэг болно.

Түвшин тогтоох шалгалт: English Discoveries нь түвшин тогтоох шалгалттай ба унших, сонсох, дүрмийн мэдлэгийн хүрээнд 33-44 асуулттай шалгалт юм. Шалгалт өгөж дуусмагц таны тухайн гурван чадамжийг нэгтгэн дүгнэж тохирсон сургалтыг санал болгоно.

Яагаад English Discoveries-г сонгох ёстой вэ?

  • Онлайнд 100% суурилсан 
  • Хүссэн үедээ ашиглах боломжтой
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийн хөтөлбөр 
  • Олон улсын сертификат