TOEFL JUNIOR ШАЛГАЛТ
11-ээс дээш насны сурагчдад зориулсан англи хэлний мэдлэг чадварыг үнэн зөв үнэлдэг учраас цаашид өөрийгөө хөгжүүлэх, сайжруулахад хамгийн сайн шийдэл байх болно.
TOEFL Junior шалгалтын үнэлгээг олон төрлөөр ашиглаж болно. Үүнд:
- Англи хэлийг байнга ашигладаг анги, танхимд тухайн сурагчийн харилцах чадвар нь хангалттай эсэхийг тогтоох
- Сурагчийн англи хэлний чадварт тохирсон сургалтад хамруулах
- “Can-do”- гэсэн хэсгээс эцэг, эхчүүд хүүхэд нь англи хэлнийхээ чадамжийг хэрхэн ашиглаж байгааг харах боломжтой.
- “Lexile” хэмээх англи хэлний унших чадварыг үнэлдэг хэмжээсээр унших чадвараа хөгжүүлэх боломжтой
- CEFR болох олон улсын үнэлгээгээр өөрийн англи хэлний чадварыг харьцуулж харах боломжтой
Хэнд тохирсон шалгалт вэ?
- Сурагчидад зориулсан хамгийн оновчтой англи хэлний сургалтын хөтөлбөр бэлтгэхийн тулд улс орнууд TOEFL Junior шалгалтыг ашигладаг.
- Сурагчдын англи хэлний чадамжийг зөв тодорхойлж үр дүнтэй хичээлийн хөтөлбөр бэлтгэхэд
- Хичээл нь англи хэлээр ордог олон улсын сургуулиуд
- Англи хэлний сургалттай сургуулиуд сургалтын агуулгаа шинэчлэхэд ашигладаг
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо оюутны гудамж-16 Сантис Боловсролын төвийн байр 3 давхарт – 303 тоот
322794, 88119140