“TOEFL Junior Teacher Trainer’s Workshop” 3 Өдрийн Сургалт Зохион Байгууллаа

10 сар 2, 2023

АНУ-ын ETS боловсролын үнэлгээний байгууллагын TOEFL YSS төслийн хүрээнд Англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх олон улсын “TOEFL Junior Teacher Trainer’s Workshop” 3 өдрийн сургалт зохион байгуулж өнөөдөр амжилттай өндөрлөлөө. Ингэснээр багш нар маань хавар 12-р анги төгсөж байгаа сурагчдаа олон улсын шалгалтанд бэлтгэхэд заах арга зүйн ур чадвартай болоод байна. Хамтран ажилласан бүх багш нартаа баярлалаа.