IELTS шалгалт

11 сар 7, 2022

IELTS (International English Language Testing System)  нь англи хэлний чадварын шалгалтуудын нэг. Дотроо ACADEMIC IELTS /сурахад/ болон GENERAL IELTS /ажиллах/ гэсэн 2 төрлөөр авагддаг тухайн улсын иргэншилгүй хүмүүст хамааралтай шалгалт юм.

IELTS нь Англи, Шинэ Зеланд, Австрали Канад, Европын 135 гаруй орны мянга гаруй их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно. Австрали болон бусад улслуу энэ шалгалтыг өгсөн байх шаардлагатай бөгөөд оюутны визийг IELTS-ийн оноогүйгээр авах боломжгүй. Жишээ нь Монгол Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр гэхэд л IELTS 5.0 – 5.5 оноог доод шалгуур үзүүлэлтээ болгодог.
IELTS-ийн шалгалт нь 9 хүртэлх оноогоор дүгнэгдэн, унаган англи хэлтэй хүнтэй тулж ярилцдаг.

Хаанаас эхлэх вэ? Яах вэ ? 
 Эхлээд ЯАГААД энэ шалгалтыг өгөх гэж байгаа вэ гэдгээ тодорхойлох 
• Дараа нь ХЭЗЭЭ өгөх вэ гэдгээ ЯГ тодорхойлох  /хуваарийг нь харж  өдрөө сонгох /
• Өөрийн түвшинг тодорхойлуулах – Хаанаас эхлээд хаана очих ёстойгоо ойлгохын тулд
• Шалгалтын бүтцийг ойлгох. 
• Тестээ сайн ойлгох – Нэг жишээ тест цагаа харж хийж үзэх. 
• Тестээ хийхээр аль чадвар тань муу байгааг олж мэдээд тэр чадвар дээрээ түлхүү анхаарч болно. 
• Асуултуудын төрлийг сайн ойлгох, асуулт бүр дээр өөрийн гэсэн хурдан хариулах арга барилтай болох. 
• Төлөвлөгөө гаргах – Өөртөө өдөрт хийх цаг гаргах, доод тал нь 2 цаг. Яг хийж чадна гэсэн хугацаагаа тогтоох хэрэгтэй. Энэ гаргасан цагтаа өөр ямар ч ажил төлөвлөхгүй,  өөрийгөө бүрэн суллах хэрэгтэй. Яагаад гэвэл? Анхаарал маш чухал 
Сонсох чадварыг шалгах хэсэг :  
• IELTS өгнө гэж шийдсэн цагаас эхлэн англи хэл дээр байнга сонсох. Хэн ч чиний өмнөөс сонсохгүй учраас өөртөө үнэнчээр хандах. Юу ч сонсож болно. Англи хэл дээр л бол. Гэхдээ шалгалтын материалаас сонсвол илүү үр дүнтэй.
• Хэрвээ шалгалт чинь удахгүй болох гэж байгаа бол өдөрт дор хаяж 1 тест хийх. 
• Цээж бичиг хийж урт болон шууд сонсоод бичихэд хүндрэлтэй үгнүүдийг цээжээр бичих, өөрийн болгох. 
• Үг цээжлэх , ижил болон эсрэг утгатай нь хамтад нь  цээжлэх , үгсийн аймгаар нь бас ялгаж цээжлэх

Жишээ нь : beauty , beautiful, beautifully 
• Асуултуудын хэлбэрийг ойлгож, яаж хариулах тал дээр бэлтгэл хийх хэрэгтэй. Ялангуяа газрын зурагтай ажиллах хэсэгт

• Хэдэн үг эсвэл тоонд багтааж хариулах вэ? гэдгээ ҮРГЭЛЖ АНХААРАХ 
• Сонсгол бол аажимдаа сайжирдаг чадвар бөгөөд өдөр бүр л сонсох хэрэгтэй 
• Хурдан гаргацтай бичих дадлага хийх.
Унших чадварыг шалгах хэсэг:
• Сууж сурах, бүтэн 1 цагын турш анхаарлаа төвлөрүүлэн сууж сурах 
• Үг цээжлэх ялангуяа ижил болон эсрэг утгатай нь цээжлэх , үгсийн аймгаар нь бас ялгаж цээжлэх  Жишээ нь : beauty , beautiful, beautifully 
• IELTS –Reading сайн ном олж ав, тэрийгээ сайн судлах 
• Олон тест хийж үзэхдээ биш харин ямар асуултанд яаж хурдан зөв хариугаа олж авч байна вэ? гэдгийг нь сурах чухал
• Мөн олон төрлийн асуултанд хэрхэн хурдан хариулах өөрийн аргаа олж авах .
• Энд тэнд завтай явахдаа англи сонин мэдээнүүдийг хурдтай уншиж байх 
• Төрөл бүрийн сэдвээр унших, олон удаа гарч байгаа мэдэхгүй үгээ цээжлэх 
Бичих чадварыг шалгах хэсэг:
• Хүмүүсийн хамгийн айдаг хэсэг, бодоод л байлгүй зүгээр л бичиж эхлэх хэрэгтэй . My name is Geegee гээд ч эхлэж болно ямартай ч эхлэх хэрэгтэй. 
• Шалгалтанд ирдэг эссэний төрлүүдийг ойлгож ялгаануудыг нь олох /Жишээ их унших хэрэгтэй / Яг таниас ямар хариулт нэхэж байна вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй 
• Жишээ сайн уншиж тэрийгээ OUTLINE /товчлол/ хийж сурах 
• Олон чиглэлээр жишээ уншиж байх нь дараа яг шалгалтан дээр хэрэгтэй. 
• Бас л шинэ үг их хэрэгтэй учраас цээжлэх. Сэдэв сэдвээр нь ялган цээжлэх.
• Яг цагаа харж бичсэн эссэгээ шалгуулж байх хэрэгтэй тэгээд ахин дахин засвар хийх 
• БИЧИХ, АХИН ДАХИН БИЧИХ 
Ярих чадварыг шалгах хэсэг :
• Яг амьд харилцаан дээр суурилсан болохоор хүмүүс их сандардаг.
• Өдөр бүр англиар ярих,  бүүр болохгүй бол дуу чанга дагаж дуулах – Яагаад гэж үү ? амаа хэвшүүлэхийн тулд. 
• Жишээ асуултуудыг хэвлэж аваад миний хувьд юу гэж хариулах вэ? гэдгээ бодох тэрийгээ цаасан дээр буулгаж авахгүй бол мартах гээд байдаг. 
• Нэг ясуултыг нэг л удаа хараад өнгөрөлгүй буцаж дандаа харж санаа хайж байх хэрэгтэй.
• Үүнтэй нэгэн адилаар хүнтэй ч юмуу ганцаараа бол толинд хараад чанга ярьж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Нэг асуултан дээр 3 -4 удаа эхэлж байж гоё бүрэн хариулт гарч ирдэг. Эхний удаа чадахгүй бол оролдоод л байх хэрэгтэй 
• Шинэ үг их хэрэг болно
• Дүрмээ бас бодох хэрэгтэй шууд л хамаагүй амнаасаа гаргаад байж болохгүй. 
• Дуудлагаа сайжруулах хэрэгтэй – дуу дагаж дуулах, чангаар англиар унших .
• Асуултын сэдэв бүр дээр юу ярих вэ? гэдэг санаагаа олсон байх хэрэгтэй мөн тэр сэдвүүд дээрээ шинэ үг сайтай байх хэрэгтэй
• Record хийх хэрэгтэй тэгээд тэрийгээ шалгана. Шалгахдаа дараахь зүйлүүдийг анхаараарай 
1. Түгдрэлгүй ярьж чадаж байна уу?

2. Дундаа гацаж байна уу? 
3. Зөв дүрмээр ярьж байна уу ?
4. Үгийн хэрэглээг зөв гаргаж байна уу? 
5.  Олон янзын үг хэрэглэж байна уу? эвсэл 1 үгээ олон давтаж байна уу?
6. Анхан шатны үг хэрэглэж байна уу? . 
7.  Богинхон өгүүлбэрүүд олон хэрэглэж байна уу? эсвэл холбоо өгүүлбэрүүд хэрэглэж байна уу? 
8. Үгээ болон өргөлтүүдээ зөв авч байна уу? 
9. Яг нэг хэмнэлтэй ярьж байна уу? 

 Ингээд ‘Practice makes perfect’  чамд чамаас өөр хэн ч оноо амлаж чадахгүй гэдгийг үргэлж санаад хичээгээрэй.